Дэлхийн газрын ховор элементийн хамгийн том 5 компанийг танилцуулъя
2024.09.05
177
Дэлхийн газрын ховор элементийн хамгийн том 5 компанийг танилцуулъя
Дэлхийн хамгийн том газрын ховор элементийн 5 компанийн зах зээлийн үнэлгээ Монголын ДНБ ($19.87 тэрбум)-ээс ойролцоогоор 3.5 дахин их байна.
Дэлхийн газрын ховор элементийн хамгийн том 5 компанийн зах зээлийн үнэлгээ Монголын ДНБ ($19.87 тэрбум)-ээс ойролцоогоор 3.5 дахин их байна. Манай урд хөрш газрын ховор элемент (ГХЭ)-ийн нийт илэрсэн нөөцийн 29.3 хувьтай тэнцэх хэмжээний буюу 44 сая тонны нөөцтэй төдийгүй China Northern Rare Earth High-Tech нь дэлхийн хамгийн том ГХЭ-ийн компанид тооцогдож байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 5 жилд 42.8 хувиар өсжээ. 
 
Дэлхийн томоохон ГХЭ-ийн компаниуд ихэвчлэн нээлттэй компани байдаг бөгөөд China Northern Rare Earth High-Tech-ийн ногдол ашгийн өгөөж нь дунджаар 0.42 хувь байдаг аж. Түүнчлэн ГХЭ-ийн топ компаниудыг харахад ихэнх нь Хятад, Австрали, Америкийн компаниуд байна. Австралийн хамгийн том ГХЭ-ийн компани болох Lynas-ийн хувьд л гэхэд жилд 22,000 тонн орчим ГХЭ үйлдвэрлэж дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ дэх Хятадын нөлөөг бууруулж, төрөлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй. 
 
Америкийн хамгийн том ГХЭ үйлдвэрлэгч MP Materials ч /Америкийн хамгийн том ГХЭ-ийн уурхай болох Mountain Pass-с/ жил бүр 15,000 тонн орчим ГХЭ олборлож, Хятадын импортын хараат байдлыг бууруулж байна. Жил ирэх тусам эдгээр компани сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг салбарууд болон улсынхаа эдийн засаг, хараат бус байдалд өөрсдийн оруулах бодит хувь нэмрийг улам бататгасаар байна.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.