Ирэх жилийн төсөвт тусгагдсан 14 мега төсөл
2024.09.03
459
Ирэх жилийн төсөвт тусгагдсан 14 мега төсөл
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өнгөрсөн баасан гарагт /2024.08.30/ УИХ-д өргөн барьсан. Төсөв өргөн барьсантай холбогдуулан Сангийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ирэх оны төсөв нь нийгмийн нэн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэжээ.
 
2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байна. Хөгжлийн хөрөнгө оруулалт, бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд нийт 6,9 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтад тооцогдох аж. 2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна.
Тухайлбал,
  • Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал,
  • Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам,
  • Хөшигийн хөндийн туннел,
  • Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц,
  • Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц,
  • Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц,
  • Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.