Монгол, Хятадын худалдааны хэмжээ 16.6 тэрбум ам.долларыг даваад байна
2024.09.03
186
Монгол, Хятадын худалдааны хэмжээ 16.6 тэрбум ам.долларыг даваад байна

Монгол Улсын  худалдааны хамгийн том түнш бол БНХАУ. 2023 онд хоёр улсын худалдааны эргэлт 16.6 тэрбум ам.доллар болж, 35.7 хувиар өссөн. Энэ оны эхний хагас жилд дээрх худалдааны хэмжээ 10.77 тэрбум ам.доллар болж, 18 хувиар өсжээ. Хоёр улсын Засгийн газрын түвшинд худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Монгол, Хятадын хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ 1990 онд 33.6 сая ам.доллар байсан бол энэ тоо 1995 он гэхэд 4 дахин, 2000 он гэхэд 10 гаруй дахин өссөн юм. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол Улс, БНХАУ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой  энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчлах гэж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.