Төсөв-2025: Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулна
2024.09.02
136
Төсөв-2025: Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулна

Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх жилийн төсвийн орлогыг 33,8 их наяд, зарлагыг 35,8 их наяд тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Нийт 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ.

Ирэх жилийн төсвийн төсөлд нийт хөрөнгө оруулалтын 24 хувь нь зам тээврийн салбар, 10 хувь нь дэд бүтэц, орон сууцжуулалт, 8 хувь нь төрийн үйлчилгээ, 8 хувь нь эрчим хүч, 9 хувь нь боловсрол, 7 хувь нь аж үйлдвэрийн салбар, бусад салбарын хөрөнгө оруулалт 35 хувийг эзэлж байна.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төсөлд 100 тэрбум, Газрын тос боловсруулах үйлдвэрт 449.9 тэрбум, Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөсөн байна. 

altanbulag

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.