ЭТТ: Тавантолгой ордын нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцооллоо
2024.08.29
200
ЭТТ: Тавантолгой ордын нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцооллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлох, ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өмнөх тайлангийн үр дүнтэй харьцуулбал 29 хувь буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцоолсон байна.
 
Энэхүү ажлын үр дүнд цаашид Тавантолгойн ордын нөөцийг зүй зохистой ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх суурь судалгааны ажил болсныг тус компанийн зүгээс онцоллоо. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.