Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрээд байна. Түүхий тос дамжуулах хоолойн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 527 км хоолой гагнаж холбох ёстой. Үүний 515 км хоолойг гагнаж холбожээ.
Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын шатахууны хэрэглээнийхээ 55 орчим хувийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм.