Хуримтлалын санд 500 тэрбумыг Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд төвлөрүүлжээ
2024.08.24
232
Хуримтлалын санд 500 тэрбумыг Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд төвлөрүүлжээ

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд "Эрдэнэс Монгол" нэгдлийн охин болон хараат компаниуд 500 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ дүнг 2030 гэхэд 4.6 их наяд төгрөгт хүргэх буюу жилд 800 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэг, хариуцлага ногдож байгааг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Багануурт болж буй "Эрдэнэс Монгол" нэгдлийн үйл ажиллагааны 2024 оны эхний хагас жилийн хэрэгжилт, үр дүн, өвөлжилтийн бэлтгэл байдал зөвлөгөөний үеэр онцоллоо.

Үндэсний баялгийн санг бүрдүүлж байгаа нэгдэл бол Эрдэнэс Монгол. Тус нэгдэл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх, төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа. 2024 оны эхний хагас жилд "Эрдэнэс Монгол" нэгдэл 3.8 их наядын ашигтай ажиллаж, 2.5 их наядын татвар төлсөн байна. 

erdenes_5

erdenes_2  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.