Монголбанк 7 дугаар сард 1.5 тонн үнэт металл худалдан авлаа
2024.08.06
201
Монголбанк 7 дугаар сард 1.5 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2024 оны 7 дугаар сард 1,514.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.3  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 335.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 688.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Төвбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   7 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 259,674.50 төгрөг байв.

goldjuly1 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.