Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна
2024.07.05
241
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 1924 оны зургадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчин дөрөв байжээ. 

1920-иод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагааны эхлэл болжээ. Тэр үед Монголбанкны бүх ажилчдын 20 хүрэхгүй хувийг монголчууд бүрдүүлж байсан тоо баримт бий. Энэ цагаас Монголд орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэн гэж үздэг билээ. 

mongolbank_1.[3]

mongolbank_25

mpa_photo--6

mbank_28

    

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.