Мэдэгдэл
2024.06.21
447
Мэдэгдэл

Монгол Улсын хөгжлийн тулгуур болж мянга мянган ажлын байрыг бий болгон Улс эх орны эдийн засгийг бүрдүүлж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас манай улсын эдийн засаг шууд хамааралтай байдаг.

Монгол дахь бизнес эрхлэгчдийн төлөөллийн зүгээс эдийн засгийн голлох салбаруудын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд давхардсан хяналт шалгалт зохион байгуулах, хэт нэг талыг барьсан мэдээллийг олон нийтэд түгээх, үйл ажиллагааг зогсоох, хувийн өмчид халдах зэрэг үйлдлүүд удаа дараа гарч байгаад эмзэглэж байна.

Эдгээр үйлдэл нь эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулалтыг хязгаарлах, эрх зүйн орчны тогтвортой байдлыг алдагдуулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартай учир хууль хяналтын байгууллагуудын зүгээс аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчих аливаа үйлдэл гаргахгүй байхыг хүсэж байна.

Жишээлбэл хяналт шалгалтын явцад өмчийн хөдөлгөөн хязгаарлах, банкны дансыг хаах, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авч байгаа нь тухайн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчид, туслан гүйцэтгэгч компаниудын цалин орлогыг тасалдуулсан эрхийг зөрчсөн үйлдлүүд нь бизнес эрхлэгчдийн санааг зовоож байна.

Улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө татвар төлөгч, ажил олгогч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг уриалж байна.

AmCham Mongolia, AustCham Mongolia, EuroChamber Mongolia, Mongolian British Chamber of Commerce, Deutsch-Mongolischer Unternehmensverband, Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл, French Mongolian Chamber of Commerce - FMCCI, Insurance Association of Mongolia, Монголын Жонш Олборлогч, Үйлдвэрлэгч, Экспортлогчдын холбоо, Mongolian Coal association, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Mongolian Geospatial Association, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.