Бээжин гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гэж хичээж байгаа ч энэ оны эхний улирлын байдлаар тус улсад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар буурч, 301 тэрбум юань буюу 41.6 тэрбум ам.доллар болжээ. Үүнд дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний өөрчлөлт, үндэсний аюулгүй байдлын асуудал гэх мэт бизнесийн бус хүчин зүйлс нөлөө үзүүлж байгаа нь гадныхны эргэлзээг төрүүлсээр байна.
Эх сурвалж: Foreign firms in China see ties fray with overseas HQs as information gap and communication chasm quell trust | South China Morning Post (scmp.com)