Баянхөндийд хайгуулын шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
2023.09.16
384
Баянхөндийд хайгуулын шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
Төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-д үндэслэн төслийн санхүүжилтийг эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэр гарна. "Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд 2025 онд анхны алтыг олборлохоор байна.

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК нь Баянхонгор аймгийн нутагт алтны ѳндѳр агуулга бүхий ил аргаар олборлох алтны Баянхөндий алтны төслийг хэрэгжүүлж буй. Төслийн талаар шинэ мэдээллийг танилцууллаа.

Төслийн хүрээнд газар шорооны бэлтгэл ажлууд хангагдаж, уламжлалт аргаар олборлон, ирээдүйд хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой боловсруулах технологи ашигласнаар бага өртгөөр хөгжүүлэх боломжтой гэдгийг онцолжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад өгөөжтэй гэж дурдсан байна. 

Түүнчлэн “Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-д үндэслэн төслийн санхүүжилтийг эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэр гаргана. "Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд 2025 онд анхны алтыг олборлож, мөнгөн урсгалыг бий болгохоор төлөвлөсөн. Үүнтэй зэрэгцэн, Хөндий эрдсийн дүүрэг дэх бусад ордуудыг хөгжүүлэн, шинэ нээлт хийх хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ" гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.