Төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж эхэллээ
2023.09.15
341
Төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж эхэллээ
Төмрийн баяжмалын анхны цахим арилжаа 12:00 цагт нээж, "Монголросцветмет" ТӨҮГ-ын 65 хувийн агуулгатай, 17 багц, 51 мянган тн төмрийн баяжмалыг 90 ам.доллароор санал болгов. Тус компанийн 65 хувийн агуулгатай, 7 багц, 21 мянган тонн төмрийн баяжмалыг 14:00 цагт 93 ам.доллароор эхлүүлж арилжааллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалах “Цан цохих ёслол” Монголын Хөрөнгийн Бирж ХХК-ийн байранд боллоо.  

Нээлтийн ёслолд “Эрдэнэс Монгол” нэгдлийг төлөөлж Зэс металлын группийн менежер Ц.Төгсбуян, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав, “Монголросцветмет” ТӨҮГ-ын Эдийн засаг худалдааны газрын дарга Н.Тэгшжаргал, “Монголын Хөрөнгийн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монголын Хөрөнгийн бирж” ХХК-ийн бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нар оролцож, цан цохисноор  арилжааг албан ёсоор нээлээ. 

378789694_694713779352169_2349788075177896060_n 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2023 онд нийт 1,020 мянган тонн 3 төрлийн төмрийн хүдрийн баяжмалыг биржээр борлуулах боломжтойгоос эхний ээлжид “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ТӨҮГ-ын нийт 78,800 тн төмрийн баяжмал арилжаалах захиалгыг “Монголын хөрөнгийн бирж”-д хүргүүлээд байна.         
Төмрийн баяжмалын анхны цахим арилжаа 12:00 цагт нээж,  "Монголросцветмет" ТӨҮГ-ын 65 хувийн агуулгатай, 17 багц, 51 мянган тн төмрийн баяжмалыг 90 ам.доллароор санал болгов. Тус компанийн 65 хувийн агуулгатай, 7 багц, 21 мянган тонн төмрийн баяжмалыг 14:00 цагт 93 ам.доллароор эхлүүлж арилжааллаа.
"Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК 16 цагт 58 хувийн агууламжтай, 2 багц, 6,800 тн төмрийн баяжмалыг 56 ам.доллароор санал болгоно.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд цаашид нэгдсэн борлуулалт, логистик стратегийн хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 52 хувийн агуулгатай төмрийн хүдрийн завсрын баяжмалыг багц байдлаар хольж биржээр борлуулахаар төлөвлөж байна.

Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн  466 тоот тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу Нүүрсний цахим арилжааг зохион байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5,664,000 тн нүүрс борлуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК 4,294,400 тн нүүрс буюу нийт борлуулагдсан нүүрсний 75.8 хувийг арилжжээ.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.