Төрийн банкнаас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д өчигдөр нээлтээ хийлээ.
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь байгальд ээлтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөгөө талаас иргэдэд байгаль орчинд ээлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаагаараа онцлог аж.
Үзэсгэлэнгийн үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэн байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгчид болон байгууллагуудын саналыг сонсч шийдлийг эрэлхийлжээ.
Мөн энэ үеэр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих болон энэ төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй харилцагчдад зөвлөмж өгөх зорилгоор мэргэжлийн экспертүүд илтгэл тавьсан юм.
Эрхэм харилцагч та үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирснээр дараах зээлүүдийг шуурхай шийдвэрлүүлэн авах боломжтой.
-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц;
-Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж;
-Эко бохирын систем;
-Дулаалгын материал;
-Эко тээврийн хэрэгсэл;
-Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа;
-Унадаг дугуй, скүүтер;
Үзэсгэлэн МҮЭСТО-д энэ сарын 28-ныг дуустал долоо хоногийн турш 11:00-19:00 цагт нээлттэй байх юм. Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил- Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.