Building Materials Event Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Их танхимд өнөөдөр болно
2024.04.03
368
Building Materials Event Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Их танхимд өнөөдөр болно

"МАКВМ 2024" Building Materials Event 2024 оны 04 дүгээр сарын 03-нд буюу өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын аж үйлдвэрлэл, барилгын салбарын хөгжил, сорилт, боломжийн талаар салбарын экспертүүд, мэргэжилтнүүдийн дунд олон талт хэлэлцүүлэг өрнөж, сонирхолтой илтгэлүүд танилцуулагдах болно. Мөн Монголын Алт МАК компани өөрийн европ стандартын шинэ бүтээгдэхүүнүүд болон ирээдүйн төслүүдээ танилцуулах юм.

МАКВМ гэж юу вэ?

Монголын Алт МАК ХХК нь Монгол орны эрдэс, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулан импортыг орлох Европ стандартын барилгын материалуудыг 2015 оноос хойш үйлдвэрлэж байгаа бөгөөд 2024 оноос эхлэн барилгын материалын брэндүүдээ шинэчлэн "MAKBM" (МАК Building Materials) хэмээх шинэ нэршил, брэндингээр хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Тус компани одоогоор европ стандартын блок, цемент, хаалга, цонх, агааржуулалтын хоолой болон Япон стандартын бетон зуурмагийг үйлдвэрлэн зах зээлд тогтвортой нийлүүлж байна.

Харин цаашид Монголын Алт МАК ХХК ногоон технологид шилжиж, чанар стандартыг шинэ түвшинд гаргах олон төрлийн барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх, шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж "Аж үйлдвэрийн парк" байгуулан Монгол Улсын барилгын материалын хараат байдлыг бууруулж үйлдвэрлэгч улс болгон хөгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.