Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гоншэнтэй уулзав
2024.04.02
388
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гоншэнтэй уулзав

“Азийн Давос” гэгддэг Боаогийн “Азийн чуулга уулзалт-2024” жилийн уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гоншэнтэй уулзаж, хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёр талын валют солилцох хэлэлцээрийн хугацааг сунгахад дэмжлэг үзүүлсэнд ноён Пан Гоншэнд талархал илэрхийлэв.

Энэ үеэр талуудын хоёр жил тутамд зохион байгуулдаг дугуй ширээний уулзалтаар яригдсан ажил хэрэгч санаачилгууд амжилттай хэрэгжиж буй тухай ярилцаж мөн цаашид төлбөрийн системийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.