MAK Building Materials Event маргааш болно
2024.04.01
581
MAK Building Materials Event маргааш болно
Энэ өдөр барилгын салбарын чанар, стандарт, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтэд баримталж буй бодлого, шинэ инновац, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ажиллах хүчний хангамж, хөгжлийн талаар хэлэлцэнэ.
Барилга, бүтээн байгуулалтын улирал ирж буй энэ цаг үед "Монголын Алт" (МАК) ХХК санаачлан 2024 оны 4 дүгээр сарын 3 буюу Лхагва гарагт "MAK Building Materials Event" арга хэмжээг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
 
Энэхүү арга хэмжээний хүрээнд барилгын салбарын холбоод болон мэргэжилтнүүд нэг дор цуглан салбарын хөгжлийн чиг  хандлага, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар нээлттэй хэлэлцэх юм.
 
"MAK Building Materials Event" арга хэмжээнд "Ирээдүйн төслүүд ба Аж үйлдвэрийн парк" илтгэлийг Монголын Алт /МАК/ ХХК-ийн Бизнес, хөгжил эрхэлсэн Дэд ерөнхийлөгч П.Тэмүүлэн хэлэлцүүлэх бол удаах илтгэлийг "Монголын үндэсний Best Ger ногоон барилгын үнэлгээний систем" сэдвээр Ногоон барилгын хүрээлэнгийн Ерөнхийлөгч А.Ундраа танилцуулж, "Ногоон барилгажилт ба тогтвортой хөгжил" нэгдсэн хэлэлцүүлгээр арга хэмжээ үргэлжилнэ. 
 
Энэ өдөр барилгын салбарын чанар, стандарт, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтэд баримталж буй бодлого, шинэ инновац, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ажиллах хүчний хангамж, хөгжлийн талаар хэлэлцэх юм. 
 
Мөн үеэр МАК ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд болон эх орондоо евро стандартаар үйлдвэрлэж буй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна.
 
Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан МАК өнгөрсөн хугацаанд барилгын материалын 4 үйлдвэрийг ашиглалтад оруулж, 5 нэр төрлийн 20 гаруй брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. 
 
   
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.