Б.Тулга: Боомтын эрх зүйн орчныг сайжруулж, газрын харилцааг илүү тодорхой болгох цаг болсон
2024.03.26
225
Б.Тулга: Боомтын эрх зүйн орчныг сайжруулж, газрын харилцааг илүү тодорхой болгох цаг болсон
Боомтын сэргэлтийн бодлогыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойлов.

"Боомтын сэргэлт үндэсний форум 2024" үргэлжилж байна. Арга хэмжээний үндсэн илтгэлийг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны  дарга Б.Тулга “Боомтын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлж, Боомтын сэргэлтийн бодлогыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойлж байгааг онцлов.

Тодруулбал, Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шат нь 2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Хоёрдугаар үе шат нь 2025-2028 он боомтыг эзэнжүүлж, менежментийн чадавхийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, гуравдугаар үе шат нь 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэхээр  томъёолжээ. 

"Боомтын сэргэлт үндэсний форум 2024" арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үг хэллээ. 

БНХАУ-тай Замын-Үүдийн авто замын боомтыг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулах тухай албан ёсны шийдвэр гарсан, Замын-Үүд боомт өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалт бүрэн дуусч, хүчин чадал нь 5 дахин нэмэгдсэн билээ.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих явдал. Энэ удаагийн "Боомтын сэргэлт үндэсний форум-2024" дээрх агуулга дор өрнөж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.