Ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо мэдээллийг хүргэж байна. Улсын хэмжээнд 2026 оны 7 сарын байдлаар хайгуулын 1113, ашиглалтын 1811 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
Хайгуулын лиценз Дорноговь аймагт хамгийн ихээр олгогдсон буюу нийт 141 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Хэнтий, Төв, Дорнод, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг хайгуулын зөвшөөрлийн тоогоор удаалж байна. Өмнөговь аймагт хайгуулын 44 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгааг АМГТГ мэдээллээ.