Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай тус тус хамтран “Чухал ашигт малтмал – Боломж ба сорилт” дугуй ширээний бага хурал, хамтын ажиллагааны семинарыг 2026 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууах гэж байна.
Төр, аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөллийг нэг дор цуглуулж, бодлогын яриа хэлэлцээг бодит хамтын ажиллагаа болгох, Монголын чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төвийн үзэл баримтлалыг хамтран боловсруулах нь тус арга хэмжээний зорилго аж.