Эрдэнэт үйлдвэр: 142 тонны даацтай “Komatsu HD1500-8” загварын өөрөө буулгагч найман автомашиныг хүлээн авч, ажилд гаргалаа
21 Цагийн өмнө
62
Эрдэнэт үйлдвэр: 142 тонны даацтай “Komatsu HD1500-8” загварын өөрөө буулгагч найман  автомашиныг хүлээн авч, ажилд гаргалаа
Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехэд хүнд даацын өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын найман нэгж авто машинаар парк шинэчлэл хийжээ.
Япон улсын Комацу брэндийн өөрөө буулгагч автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр болсон байна.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх “Олон улсын нөхцөл байдал, цаг үеийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засагт өсөн нэмэгдэж буй зардлыг бууруулах, нөгөө талаар жилээс жилд Эрдэнэтийн-Овооны орд газар, хүдрийн агуулга багасаж байгаатай холбоотойгоор техник, технологийн шинэчлэл хийх, өртөг зардлыг бууруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогыг хэвийн хэмжээнд барих зэрэг тодорхой зорилтын хүрээнд техникийн шинэчлэлийг үе шаттай хийж байгаа юм. Энэхүү шинэчлэлдээ бид дэлхийд тэргүүлж буй, орчин үеийн хамгийн шилдэг техник технологийг нэвтрүүлэхийг зорьж, олон нийтэд нээлттэй тендер зарласан. Уг тендерт Японы Комацу брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Трансвест Монголия” компани шалгарч, эдүгээ 18 дахь хүнд даацын өөрөө буулгагч авто машиныг бидэнд хүлээлгэн өглөө. Ингэснээр манай үйлдвэр парк шинэчлэлийн төлөвлөгөөгөө 40 хувиар хэрэгжүүлж байна” гэв.
 
Дэлхийд чанар, найдвартай ажиллагаагаараа тэргүүлэгч Комацу брэндийн хүнд даацын өөрөө буулгагч 10 техникийг 2024 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэрт нийлүүлснээр тус үйлдвэр, “Трансвест Монголия” компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Тэгвэл өнөөдөр Авто тээврийн цехийн үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлийн хүрээнд дараагийн 8 авто машиныг тус компани, Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгч байна. “Komatsu HD 1500-8” өөрөө буулгагч авто машин хүлээлгэж өгчээ.
 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.