БНХАУ-ын Шаньдун мужын Дунин хотод 19 дэх удаагийн Олон улсын газрын тосны болон нефть химийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 28-30-нд болно.
Шаньдун муж нь Хятадын нефтийн олборлолт, боловсруулалтаараа тэргүүлэгч муж бөгөөд зөвхөн Дунин хотод нефть боловсруулах 20 үйлдвэр ажиллаж, Хятад улсын нийт боловсруулалтын 7,6 хувь, дизель болон авто бензин үйлдвэрлэлийн 10 хувийг тус тус хангаж байна. 1961 оноос эхэлсэн үйлдвэрлэлийн бааз сууриа дагаж нефтийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, боловсон хүчин, сургалтын бааз, дагавар бүтээгдэхүүн боловсруулалт зэргээрээ улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлж байна.
Уламжлал болон зохиогддог энэхүү үзэсгэлэнд оролцсоноор үйлдвэрлэгч, нийлүүлэгч эх үүсвэрүүдтэй илүү ойртож бодит байдалтай танилцах, холбоо тогтоох, цаашид зах зээлийн зарчимд тулгуурласан хангамжийн олон эх үүсвэр, нийлүүлэгчтэй болох, тээвэр, хадгалалтын дэвшилтэт технологиуд, бусад улс орны ижил төрлийн компаниудтай харилцах боломжтойг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам уламжиллаа.