Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, эрсдэл, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс нээж байгааг мэдэгдлээ.