Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөгт хүрэв
2023.09.10
415
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөгт хүрэв
Нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өсчээ.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж 10,9 их наяд төгрөгт хүрэв. Нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өсчээ. 

Нийт арилжааны 80.5 хувийг хувьцааны, 4.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, долоон хувийг компанийн бондын, 7.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзлэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.