Компаниудын ногдол ашгийн нийт хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрэв
2024.02.20
223
Компаниудын ногдол ашгийн нийт хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрэв
Нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээллээд байна.

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж,  энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэхүү хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу өнөөдөр /2024.02.20/-ийн байдлаар 61 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрийг ирүүллээ.

Үүнээс нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээллээд байна. 

2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, өнгөрсөн онд 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус, тус хуваарилахаар шийдвэрлэсэн. Харин энэ онд ийнхүү 480.24 тэрбум төгрөг болж өссөн байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.