Голомт банк 2023 онд 180.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 80 хувиар буюу 80.3 тэрбум төгрөгөөр өсөж, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөр цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн байна.
Иймд Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны цэвэр ашгийн 40 хувь буюу нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилна гэж зарлалаа.