ХААН Банк нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
2024.02.16
290
ХААН Банк  нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
ХААН Банк 2023 онд 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5 хувь болох нийт 271 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан олгох аж.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.