Тус арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулагчдын дуу хоолойг бодлого боловсруулах түвшинд шууд хүргэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодит арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Монгол дахь Америкийн худалдааны танхимын 7 хоног” арга хэмжээний хүрээнд дараах уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнд:
- Америкийн худалдааны танхимын үйл ажиллагаа, Монгол Улстай хамтран ажиллах боломжуудын талаарх танилцуулга,
- Төслийн санхүүжилт, санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр хамтарсан зөвлөгөө, хэлэлцүүлэг,
- Америкийн худалдааны танхимын Эрчим хүчний хорооны уулзалт,
- Хөрөнгө оруулагчдын гомдол, маргаантай асуудлыг хэлэлцэх юм.
Энэхүү долоо хоногийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, улмаар Монгол Улсад ил тод, тогтвортой, таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх зорилтыг дэмжихэд чиглэж байгаа юм.
Өнөөдрийн арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин болон шүүхийн шатанд хэрэг шалгагдах процесс ямар байгаа талаар байр сууриа илэрхийллээ.