Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
2023.09.10
254
Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Шивээхүрэн-Сэхэ боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7,1 км төмөр замаар холбох уг бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч 5 дугаар сарын сүүлээр эхэлж, 2023 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

"Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан. 

“Монголын төмөр зам” ТӨХК нь тус төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын инженер-геологи, гидрологийн судалгааны ажлыг хийж, Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гүйцэтгэсэн. Шивээхүрэн-Сэхэ боомтыг БНХАУ-ын  Сэхэ боомттой 7,1 км төмөр замаар холбох уг бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын сүүлчээр эхэлж, 2023 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.