Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарласан. Энэ хүрээнд төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна. Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөжээ.