Хөгжлийн банкны санхүүжүүлсэн том төслүүдийн явц...
2024.01.23
543
Хөгжлийн банкны санхүүжүүлсэн том төслүүдийн явц...
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл тус тус хэрэгжиж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл тус тус хэрэгжиж байна. Эдгээр өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулахаар байгаа. Тухайлбал, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн үр дүнд зүүн бүсийн гурван аймгийг цахилгаанаар бүрэн хангах юм.

Мөн Газрын тосны боловсруулах үйлдвэрийн туслах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Хөгжлийн банк санхүүжүүлж байна. Үүний хүрээнд 27 км төмөр зам, 17 км авто зам, Дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил, Үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа зэрэг бүтээн байгуулалтыг 100 хувь хийж гүйцэтгэжээ. Үйлдвэрийн ажиллагсдын 550 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явц 63 хувьтай байна. Тус ажлыг гүйцэтгэлээр нь үргэлжлүүлэн Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа аж. 

"Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөлд Хөгжлийн банк нийт 248 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт буюу зээл олгохоор байгаа. Төслийг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК хэрэгжүүлж байна. Төсөл дуусах хугацааг 2026 он гэж хэрэгжүүлэгч талаас шинэчилсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжсэнээр түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм. Мөн түлш, шатахууны импортын хараат байдал болон гадаад валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно. 

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж байгаа бөгөөд үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Эксим банкны зээлээр санхүүжүүлж байна. 

zam_bank 

bank_stanc_hgzlijn_bank 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.