Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг өнөөдрөөс эхлүүллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан нар "Рио Тинто" группийн төлөөлөгчидтэй хоёр улсын хооронд долоон жил тутамд нэг удаа хөндөх эрхтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй хэлэлцээг өнөөдрөөс эхлүүлэв.
Монгол Улс гурван үндсэн асуудлыг тавих бөгөөд "РиоТинто" компанийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцож байна.
Уг хэлэлцээний ач холбогдлын талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Оюутолгойн зээлийн хүүг бууруулснаар Монголын талын авах үр өгөөж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл ногдол ашиг авах хугацаагаа наашлуулна гэсэн үг. Үндэсний баялгийн санд энэ мөнгө аль болох эрт орж, ард түмэнд шууд үр өгөөжөө өгнө. Монголчууддаа ээлтэй сайн шийдвэр гаргахын манай баг ажиллаж байна. Улс орныхоо эрх ашгийг хамгаалж ажиллана” гэлээ.