Европын хөрөнгө оруулалтын банк Монголын эрчим хүчний салбарт 1 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болов
9 Цагийн өмнө
119
Европын хөрөнгө оруулалтын банк Монголын эрчим хүчний салбарт 1 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болов

Европын холбоо санаачлан анх удаа "Европын холбоо-Монголын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум"-ыг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Форумд нийт 700 гаруй оролцогч цахимаар бүртгүүлэн оролцож байгааг зохион байгуулагчид онцолсон юм. Тус арга хэмжээнд Европ, Монголын нийт 270 аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулж, шинэ түншлэл, хамтын ажиллагааг эрэлхийлж байна.

Өнөөдөр Европын Хөрөнгө оруулалтын банк Монголын эрчим хүчний салбарт нэг тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болсныг албан ёсоор мэдэгдэж, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Европын Хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурж, албажууллаа. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.