"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 38.50 ам.доллароор, 8 дугаар сарын 22-ны өдөр 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 36.60 ам.доллароор, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр тус тус арилжааллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ордын нөөцийг бүрэн ашиглах, сорчлохгүй жигд борлуулах бодлого баримталж эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны 08 сарын 01-нээс 22-ний өдрийн хооронд нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 90.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.7 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 61%-ийг (1.03 сая тонн) эрчим хүчний нүүрс, 34% (576 мянган тонн) 1/3 коксжих нүүрс, 5%-ийг (77 мянган тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.