ЭТТ: 4 удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа
6 Өдрийн өмнө
139
ЭТТ: 4 удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
 
Баяжуулсан коксжих нүүрсний арилжаа өрсөлдөөнтэй болж үнийг 11.5%-иар өсгөж 133.4 ам.долларт хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 66.4 ам.доллар болон 39.0 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
 
Компани биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр 16 удаагийн арилжаа хийж 45.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 774.4 мянган тонн нүүрс борлуулаад байна.
ett250812 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.