"Goldman Sachs" шинжээчид алтны үнийг 4000 ам.долларт хүрнэ гэж таамаглав
3 Өдрийн өмнө
118
"Goldman Sachs" шинжээчид алтны үнийг 4000 ам.долларт хүрнэ гэж таамаглав

"Goldman Sachs"-ийн шинжээчид алтны үнийн төсөөллөө дахин шинэчилж, шинэ үнэ дэвшүүллээ. Тэд алтны үнийг ирэх онд унц нь 4000 ам.долларт хүрнэ гэж төсөөллөө. 2025 он гарсаар алтны үнэ 28 хувиар өсөж, урьд өмнө байгаагүй шинэ өсөлтийн буухиаг эхлүүлсэн. Шаргал металлын ханш богино хугацаанд огцом өсөж, шинжээчдийн таамгийг эвдсээр байна.  Алтны үнэ унц нь 2025 оны эцэс гэхэд 3700 ам.долларт хүрнэ гэж "Goldman Sachs" үзэж, ихээхэн өөдрөг төсөөллийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.