ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгожээ
5 Цагийн өмнө
98
ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгожээ

Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм.

Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц тэмдэглэв. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгожээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.