Дэлхийн санхүүгийн орчны тодорхой бус байдлын улмаас алтны ханшийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Тодруулбал, 2025 оны эцэс гэхэд унц нь 3700 ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs үзэж, урьдчилсан таамгаа гурав дахь удаагаа дахин нэмэгдүүллээ.
Шаргал металлын ханш энэ он гарсаар 24 хувиар өсжээ. Goldman Sachs одоогоор хамгийн өөдрөг үнийн төсөөллийг танилцуулаад байна. Тэд алтны унцыг өнгөрсөн сард 3300 ам.доллар хүрнэ гэж тооцолж байсан юм.