Шинжээчдийн таамгийг богино хугацаанд эвдсэн алтны ханш 2025 он гарсаар 18 хувиар өсөж, түүхэнд дээд ханш буюу 3126 ам.долларт хүрэв. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй тариф тойрсон хариу эсрэг арга хэмжээ хөрөнгө оруулагчдыг дахин алт руу хошуурах шалтгаан болж байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк алт худалдан авалтаа нэмэгдүүлж, шаргал металл ахин өсөх алхмыг улам хурдасгах болов.