"Эрдэнэт үйлдвэр" оны эхний улиралд нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ
3 Өдрийн өмнө
145
"Эрдэнэт үйлдвэр" оны эхний улиралд нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2025 оны эхний улиралд 12.5 сая тонн хүдэр олборлож, үүнээс 9.8 сая тонн хүдэр боловсруулжээ. Ингэснээр 144.2 мянган тонн зэсийн баяжмал, 1.5 мянган тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэжээ.

Борлуулалтын орлого оны эхний улиралд нэг их наяд төгрөгт хүрсэн байна. Тус үйлдвэр 2025 онд нийт 4.1 их наяд төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөж, зардлыг 3.3 их наядаар тооцжээ. Ашгийн үзүүлэлт урьдчилсан байдлаар 549 тэрбум төгрөг байхаар хүлээгдэж байна. 

Оны эхний гурван сарын байдлаар 46 вагон зэсийн баяжмал төлөвлөгөөнөөс илүү ачуулжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.