Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт 11 сарын 16, 17-нд болно
Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт 11 сарын 16, 17-нд болно
Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод болох тул салбарын холбогдох талуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод болох гэж байна. 

Эрдэс баялгийн салбарын ашиг тус, түүний үр нөлөөллийг оролцогч талуудад үнэн, зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах,  оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах нь "Хариуцлагатай уул уурхай" арга хэмжээний тэргүүн зорилго юм.

Чуулга уулзалтын зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл ажиллаж байна.

Мэдээллийн түнш Mining.mn вэб сайт. 

Арга хэмжээний хөтөлбөртэй танилцана уу...

400075160_748925280605351_7548201014500048271_n  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.