Монголбанкны Мөнгөний хорооны ээлжит хурал болж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөж, 12 хувь болголоо. Улсын хэмжээнд инфляцын түвшин 9.6 хувь байна. Мөнгөний бодлогын хороо нь шинэ бүтэц бүрэлдэхүүнээр энэ удаа хуралдсан юм. Тэдний анхны шийдвэр бодлогын хүүг нэмэх байлаа.