БНХАУ 2025 онд ДНБ-ий өсөлтөө 5 хувьд хүргэх зорилт дэвшүүлэв
5 Өдрийн өмнө
117
БНХАУ 2025 онд ДНБ-ий өсөлтөө 5 хувьд хүргэх зорилт дэвшүүлэв
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал Бээжин хотноо лхагва гарагт эхэлсэн. 2025 оны тус чуулганаар БНХАУ эдийн засгийг дорвитой сэргээх алхмуудаа шинэчлэн танилцуулж, төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Хятадын Засгийн газар 2025 оны ДНБ-ий өсөлтийг таван хувьд хүргэх зорилт дэвшүүлж, эдийн засгийн өсөлтийг цаашид ч тогтвортой хадгална гэж онцоллоо. Өмнөд хөршийн эдийн засаг 2024 оны IV улиралд 5.4 хувьд хүрсэн. БНХАУ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих нээлттэй бодлого баримтлах бөгөөд эдийн засгийн удаашралын эсрэг бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа. Хятадын хувьд залуучуудын ажилгүйдэлд онцгой анхаарч, 12 сая орчим ажлын байр бий болгох зорилт дэвшүүллээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.