Монголбанкны Мөнгөний бодлогын хороо оны эхээр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүгээ хэлэлцсэн. Энэ хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалж, харин банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Заавал байлгах нөөцийн хэмжээгээ хурал болгоноор байнга шинэчилж, хамгийн сүүлд төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, 13 хувь болон 18 хувьд авчирсан. Энэхүү шийдвэр нь валютын ханшийн эрсдэлийг хаах, төгрөгийн ханшийн уналтыг хазаарлах арга хэмжээ болсон. "Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүллээ" хэмээн Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурлууд өрнөж буй.