Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрэв
9 Цагийн өмнө
188
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрэв

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2024 онд 5.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Гадаад валютын нөөц ийнхүү нэмэгдсэн нь макро бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сайжирч, гадаад санхүүжилт нэмэгдэж, экспортын орлого өссөнтэй холбоотой.

Валютын нөөцийн энэхүү өсөлт нь дараах гадаад өрийг эргэн төлсний дараах үр дүн гэдгээрээ онцлог юм.

Монголбанк 2024 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 450 сая ам.доллар, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдлээс 4.5 тэрбум юань, нийт дүнгээр 1.1 тэрбум орчим ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөөд байна.  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.