“Орано Майнинг САС” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг Засгийн газар УИХ-д хүргүүллээ. “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болох юм.