Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг 122 байсныг 70 болгон хумьж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99, охин хараат компаниудыг оролцуулаад нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна.
Уул уурхайн төрийн өмчит компаниудыг "Эрдэнэс Монгол" нэгдэлд, уул уурхайн бусуудыг нь шинээр байгуулах "Эрчэс Монгол" группт нэгтгэх шийдвэр өнөөдрийн хуралдаанаас гаргажээ.