Хөгжлийн банк Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд 25 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2 Өдрийн өмнө
87
Хөгжлийн банк Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд 25 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Монгол Улсын Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж эхэлсэн өнгөрсөн хугацаанд нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүнийг дараах байдлаар олгожээ. Тодруулбал:

  • 45% буюу 3.5 их наяд төгрөгийг 91 төсөл хөтөлбөрт шууд олгосон бол
  • 22% буюу 1.6 их наяд төгрөгийг 17 хөтөлбөрийн 2548 дэд төсөлд дамжуулан
  • 33% буюу 2.5 их наяд төгрөгийг улсын төсвөөр 355 төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн.

Энэ хугацаанд шинээр 232.0 сая доллар, 420 сая юань, 488 тэрбум төгрөг босгож, Дорнод бүсийн эрчим хүчний систем төсөлд 420.0 юань, Газрын тос боловсруулах төсөлд 25.0 тэрбум төгрөг, Амгалан дулааны станцийн өргөтгөлд 56 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Хөгжлийн банкны эдгээр санхүүжилтийн үр дүнд:

  • Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,​
  • Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар нэмэгдүүлж ​
  • Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 3.3 сая тонноор өсөж,​
  • Орон нутагт нийт 2,154 км
  • Нийслэлд 123 км авто замын барилга, өртгөл, шинэчлэл хийгдсэн байна.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.