Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, 8.7 тэрбум ам.долларын орлого олжээ. 2023 онтой харьцуулахад нүүрсний экспорт 17 сая тонноор нэмэгдэж, биет хэмжээ түүхэн дээд түвшинд хүрлээ.
Нүүрсний экспорт 83.7 сая тонн болсон хэдий ч орлого 2023 оны түвшнээс илүү гарсангүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн ч орлого 2023 оны /8.7 тэрбум ам.доллар/ дүнтэй ижил байв.