Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авлаа
2 Өдрийн өмнө
82
Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2024 оны 12 дугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.5  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт юм. 

gold2024 Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 777.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,210.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байв.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.